Монголчуудаас алсран холдох Оюутолгой

img

Манай сонин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд “Ц.Элбэгдорж: Ноён Сэм Уолш бид хоёр түүхэнд тохиролцоонд хүрлээ” гэсэн наргиан нийтлүүлснээсээ болж Оюутолгойн хэвлэлийн алба болон зарим улстөрчдийн зүгээс асуулга, байцаалтанд орж хариуд нь “Энэ бол дөрөвдүгээр сарын 1-ний наргиан байсан” гэж баахан тайлбарласан юмдаг. Тэгтэл “Өглөөний сонин”-ы зүгээс дээрх эрхмүүдэд “Тэр бол дөрөвдүгээр сарын 1-ний наргиан байсан юм” гэж тэгтлээ тайлбарлаж, “доошоо орох” өчүүхэн ч шаардлагагүй байжээ гэдэг нь Оюутолгойн асуудал сүүлийн хэдхэн өдөрт хэрхэн хүчээ аван эрчилж байгаагаас тодорхой харагдаж эхэллээ.

 

Шийдлийн Засгийн газар өнгөрсөн 15-ны өдрийн хуралдаанаараа Оюутолгойн асуудлыг хаалттай хэлэлцэн, Рио Тинтотой “Эвлэрлийн гэрээ” байгуулах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ний Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд өгөөд байгаа. Засгийн газрын гишүүд хоёр, гурав хуваагдаад байгаа энэхүү “Эвлэрлийн гэрээ”-нд “Оюутолгой компанийн Монголын татварын албанд тушаах ёстой 30 сая долларын маргааныг хүчингүйд тооцох, хөрөнгө оруулагчдын анхны хөрөнгө оруулалтаас хэтэрч тооцогдоод байгаа хоёр тэрбум ам.доллар болон замын дундаас янз бүрийн шалгаан, баримтгүйгээр бүрдүүлсэн 1.4 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалттай нэмэгдсээр анхны хөрөнгө оруулалтаас хэтэрсэн гэх нийтдээ 3.4 тэрбум долларын асуудлыг хүчингүйд тооцох” зэрэг Оюутолгойгоос 34 хувийн ашиг хүртэх Монгол Улсад ихээхэн хохиролтой заалт орсныг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн нар ихээхэн эсэргүүцсэн дуулдсан.

 

Гэхдээ тэдний хувьд “галт тэрэг нэгэнтээ хөдөлж” хурдаа авсан тул зогсоох боломж бараг л байхгүй. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын тухайд анх­­наасаа Оюу­­толгойн “20 мянган хувьсагч”-тай гэрээг гардан байгуулалцсан хүний хувьд одоо хэчнээн амаа бариад ч нэмэргүй болов уу. Олон улсын томоохон 15 банкинд Оюутолгойн ордын баялгийг барьцаалан зээл авахаар яаравчилж байгаа Рио Тинтогийн удирдлагууд олдсон энэ түүхэн боломжийг алдана гэж байхгүй. Байдал нэгэнт ийм болсон тул Монголчууд улстөрчдийнхөө сайхан амлалт, бас нэгэн томоохон молгидолттой эвлэрэхээс өөр аргагүй болж байна.

 

Хоёр том толгойн нэг нь буюу Оюутолгой ийнхүү биднээс улам л алсран холдох нь тодорхой болж байна. Тэгвэл шийдлийн Засгийн газар “шийдэх нь тодорхой” болсон Оюутолгой болон Монголчуудыг 40 жил тэжээж байгаа Эрдэнэт хоёрыг тоо баримтаар жаахан харьцуулан жишээд үзье. 2014 онд Монгол Улс нийтдээ 254 мянган тонн зэс үйлдвэрлэсэн байна. Энэ нь Азийн үйлдвэрлэлийн 25.8 хувийг, дэлхийн зэс үйлдвэрлэлийн 1.36 хувийг эзэлж байгаа аж. Монголоос дэлхийн зах зээлд нийлүүлж буй зэсийн үйлдвэрлэлийг Эрдэнэт, Оюутолгой гэсэн хоёр компани хангаж байгаа. Тус үйлдвэрүүдийн эдийн засаг болоод нийгэмд үзүүлж буй ач холбогдлыг харьцуулбал 2014 онд Оюутолгой нийт 33.9 сая тонн хүдэр, Эрдэнэт үйлдвэр 26 сая тонн хүдэр боловсруулж. Харин зэсийн баяжмалын боловсруулалтаар нь авч үзвэл Оюутолгой компани 692.3 мянган тонн, Эрдэнэт 516.8 мянган тонн зэсийн баяжмал боловсруулсан байна. Түүнчлэн хүдэрт агуулагдаж байгаа зэсийн агуулгаар Оюутолгойнх 25.3 хувь бол Эрдэнэт үйлдвэрийнх 23 хувьтай байж.

 

Өнгөрсөн оны тайлан мэдээнээс үзвэл 2014 онд Оюутолгой компани 175.6 мянган тонн зэс, Эрдэнэт үйлдвэр 137.5 мянган тонн зэс боловсруулжээ. Харин улсын төсөвт бүрдүүлж буй орлогоор нь авч үзвэл Эрдэнэт үйлдвэр 462.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол “Оюутолгой” 450 орчим тэрбум төгрөгийг төсөвт оруулсан байна. Үнэндээ шилдэг татвар төлөгчөөр Эрдэнэт үйлдвэр 12 жил тэргүүлж буй бол Оюутолгой 2010 оноос хойш эхний тавд багтах болсон. Дээрх тоо баримтаас харвал “Оюутолгой”, “Эрдэнэт”-ийг бодвол алт, мөнгө, молибден, хүдэр зэсийн баяжмал түлхүү боловсруулсан ч татвар төлөлтөөрөө Эрдэнэтийн ард гишгэж байна. Үнэндээ “Оюутолгой”-н орд долоон “Эрдэнэт”, 45 “Бороо”-гийн ордын дайтай баялагтай гэдэг. Гэтэл тус ордыг ашиглаад багагүй хугацааг үдэж буй ч Монголын эдийн засагт оруулж буй өгөөжөөрөө Эрдэнэт үйлдвэрийг гүйцэхгүй л байна.

 

1963 онд Монгол, Зөвлөлт, Чехословакийн хайгуулчид зэс молибдены ордыг нээснээр Монголчуудын “саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэх суурь болсон. Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сангийн 51 хувийг Монголын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын 100 хувь төрийн өмчит Росстехнологи корпораци эзэмшиж байгаа. Алсын хараатай, зөв мэргэн шийдэл нь эдүгээ 100 мянган хүн амтай том хот болтлоо хөгжиж, Монголчуудыг дахин 40 гаруй жил тэжээх чадвартай гэхээр аргагүй л зууны бүтээн байгуулалт мөн билээ. Харин Рио Тинтогийн удирдлагууд “Ус муутай” гэсэн шалтаг тоочин Оюутолгойд томоохон бүтээн байгуулалт хийх, ядаж л 10-20 мянган хүнтэй тосгон байгуулах талаар ч шийдсэн зүйлгүй, өнөөдрийг хүртэл гэр кемпэд Монгол ажилчдаа байрлуулж, өөрсдөө түр зуурын угсардаг байшинд амьдарсаар байгаа.

 

Тэдний хувьд Монголын говьд суурин амьдралтай тосгон байгуулах, Оюутолгойг тойрсон суурьшмал амьдралын бүм байгуулахыг төдийлөн хүсэхгүй байгаа нь өнгөрсөн дөрвөн жилийн байдлаас тодорхой харагдаж байгаа. Одоо Монголчуудад гурваас дөрвөн жилийн дараа Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж говийн газрын гүний усыг их хэмжээгээр соруулан хэрэглэснээс хэдхэн жилийн дараа гүний усны нөөц нь шавхагдаж, магадгүй Сэлэнгэ мөрөн, Орхон голоос хоолойгоор ус татах нөхцөл үүсэхийг хүлээн суухаас өөр аргагүй болж байх шиг байна.

 

Гэхдээ тухайн үед “түүхэн шийдвэр”-үүдийг Монголын эрхэм улстөрчид гаргах учиртай. Харин бид тухайн үед хэрхэн “молгидуулах”-аа л одооноос тооцоолж суувал арай жаахан хөнгөхөн тусна.

 

Эх сурвалж:Өглөөний сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

D:
Neg n anhnii horongo oruulaltaa nohson, nogooh n nohoogui bn. Hedheen toonuu zoruug bur sanaataigaar iim ilt mushgij yaahnav de... Buhimdaj, zuderj yavaa amitdiig bur mangartuulaal bhiin... Ard irgedee hagaralduulj uimeen samuun uusgeh geed bgamu haashaain... Huniig hogjuulj gegeeruuleh yum hiij chadahgui yum bol zugeer heregtei gazraa shalaa ugaagaad ch hamaagui tatvaraa tolood niigemdee joohon ch gsn nemertei amidar
2015-04-24
АН, МАН ын луйварчид ард түмнээ бодсонгүй:
МАН, АН ын эсрэг санал өгөх боломж ард түмэнд байна. Сайханбилэг мэтийн хүн төр удирдвал иймэрхүү эвлэрэлийн гэрээ л байгуулахаас өөр зүйфл хийж чадахгүй. АН ын бас нэг тэнэг залуу тэнэгтэрч байна
2015-04-20
Сар:
Баярцогтыг туухэнд байхгуй сайн гэрээнийх нь телее хариуцлага хулээлгэх хэрэгтэй тэгж байж гаднын херенге оруулагчид монголын терд итгэх болно
2015-04-20
сдөса:
эрдэнэтийн гэрээ чинь хамгийн муу, алдагдалтай хийгдсэн түүнээс болж Оросд ч өртэй болсон. Харин 15 жилийн дараа л арайхийж ашигтай болсон юм шүү
2015-04-20
Иргэн:
Оюутолгойг Эрдэнэтэй харьцуулах ямар ч арга байхгүй. Эрдэнэт тулгын чулуугаа тавьсан цагаасаа Монголд шууд үр өгөөжөө өгөөд явсан ХХ зууны аварга бүтээн байгуулалт шүү. Тэнд нэг нөхөр Эрдэнэт 20 жилийн дараа ашгаа өгсөн гэж донгоссон байна. Та нар юу ч мэдэхгүй, Эрдэнэтийн талаар А ч үгүй байж ингэж хамаагүй донгосвол амны алдаа болохоос өөр юмгүй. Тэгж ярьвал Эрдэнэт үйлдвэр анхын өртгөө ердөө 7 жилийн дараа бүрэн төлж дуусгаад түүнээс хойш Эрдэнэт хот, улсын төсөвт дандаа ашиг хуваарилсаар ирсэн юм шүү. Бас нэг жаахан баримжаатай буудаж бай нохойнууд минь.
2015-04-20
Ok ok:
Geree baiguulahaar bolohgyii..... KAZINO baiguuliy bolohgui. Buteen baiguulalt hie bolohgui ?.Sonin MoNGOLCUUD Umaaa.Tegeed AmIDRALHEZuU geed HuSAAd baihum
2015-04-20
Ok ok:
Geree baiguulahaar bolohgyii..... KAZINO baiguuliy bolohgui. Buteen baiguulalt hie bolohgui ?.Sonin MoNGOLCUUD Umaaa.Tegeed AmIDRALHEZuU geed HuSAAd baihum
2015-04-20
Huurhnuuruu:
Tam cig amidraliig Mongolcuud oorsdoo husen bna.ynga ganbaatar hoeroos mongo old abaarai Teneg mongolcuud
2015-04-20
Huurhnuuruu:
Tam cig amidraliig Mongolcuud oorsdoo husen bna.ynga ganbaatar hoeroos mongo old abaarai Teneg mongolcuud
2015-04-20
yu geed soliorood bgaan bee uheruudee:
yun tavan tolgoi molgoi ta nar uhaj ideh albatai yumuu orond ni kazinoo baiguulj uguh gj bgaan bishuu temuujin neg tiimerhuu yum yariad baigaa biz dee uul uurhaigaar hezee uls hugjij bailaa kazino baiguulagdahaar bugdeeree orj toglohgui yu ohiduud ni dotor ni ajillad l huvguud ni hamgaalagch hiigeel bugedeeree ajiltai bolno biz dee uldsen ni orj toglood baahan mungu hojno hudlaa gevel 76 gaasaa asuuu maanaguudaa
2015-04-20
yu geed soliorood bgaan bee uheruudee:
yun tavan tolgoi molgoi ta nar uhaj ideh albatai yumuu orond ni kazinoo baiguulj uguh gj bgaan bishuu temuujin neg tiimerhuu yum yariad baigaa biz dee uul uurhaigaar hezee uls hugjij bailaa kazino baiguulagdahaar bugdeeree orj toglohgui yu ohiduud ni dotor ni ajillad l huvguud ni hamgaalagch hiigeel bugedeeree ajiltai bolno biz dee uldsen ni orj toglood baahan mungu hojno hudlaa gevel 76 gaasaa asuuu maanaguudaa
2015-04-20
Дугараа:
Тэнэгтээд л.. Эрдэнэт анхны хөрөнгө оруулалтаа 20 жилийн өмнө нөхсөн. Оюу Толгойд бас 15 жил өгчих л дөө
2015-04-20