Ээждээ “Оскар” гардуулав

Загвар зохион бүтээгч Виктора Бэкхам энэ амралтын өдөр 41 нас хүрсэн билээ. Тэрбээр төрсөн өдрөө гэр бүлийнхээ хамтаар Хавай аралд өнгөрүүлсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хөлбөмбөгчин Дэвид Бэкхам эхнэртээ бугуйн цаг бэлэглэсэн бол хосын хүүхдүүд болох Бруклин, Ромео, Круз, Харпер нар ээждээ шилдэг уран бүтээлчдэд гардуулдаг “Оскар”-ын алтан хүнийг бэлэглэсэн байна. Тус баримал дээр “Оны шилдэг ээж” хэмээн бичжээ. Ромео твиттертээ “Миний ээж хамгийн шилдэг нь. Та бол бидний баяр баясгалан, бүх зүйл” гэж жиргэжээ.
Виктора хүүхдүүдийнхээ өгсөн “Оскар”-ын шагналаа твиттертээ “Ээ бурхан минь, ийм бэлэг авна гэж зүүдэлж ч явсангүй. Үнэхээр гайхалтай” хэмээн жиргэсэн байна. Хүүхдүүд ээждээ бэлэглэсэн алтан хүнийг “Оскар”-ын баримал урладаг, уран барималч Луис Энжеликагаар хийлгэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ