Попын гүнжийг үнээ гэжээ

Попын гүнж Бритни Спирс Лас Вегас хотноо хийж буй “Peace of me” тоглолтынх нь үеэр нэгэн үзэгч дуучныг “Бүдүүн үнээ минь наад тайзнаасаа буу. Муухай харагдаж байна. Тасалбар авсандаа харамсч байна шүү” хэмээн хашгирсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Үзэгчийг ийнхүү хэлсний дараа дуучин бүсгүй дуугаа зогсоогоод “Намайг бүдүүн үнээ гэсэн үү” хэмээн уурлаж, хараал хэлж, үзэгчдээ үл хүндэтгэсэн байна. Тэрбээр мөн өнгөрсан баасан гаригт болсон тоглолтынхоо үеэр хараал хэлсний улмаас тасалбарын борлуулалт нь эрс муудсан юм.
Дуучинд тоогүй үг хэлсэн 27 настай Жон гэх залууг хамгаалагч нар хүчээр танхимаас гаргасан ба тасалбарын мөнгийг нь буцаан олгохоос татгалзжээ. Залуу уурласан шалтгаанаа “Бритни өмнөх шиг цог жавхлантай байхаа больжээ. Ихэнх дуугаа амьдаар дуулаагүй, ам барьсан. Хөөрхийлөлтэй. Тэр биднийг хүндлэхгүй, зөвхөн мөнгө олох хэрэгсэл болгож харж байгаад уур хүрсэн. Тиймээс би үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн” гэж хэлжээ. Бритни өнгөрсөн оноос эхлэн Лас Вегас хотноо долоо хоногт хоёр удаа “Peace of me” тоглолтоо хийх болсон юм. Тэрбээр өнгөрсөн онд зөвхөн тоглолтоосоо 150 сая ам.долларын ашиг олжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ