Хүүхэд мөргөчихөөд, ослын газраас зугтжээ

img

Хүүхэд мөргөсөн жолооч ослын газраас зугтжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг Буянт–Ухаагийн 11 дүгээр гудамжинд Т.Приус маркийн авто машины жолооч нь явган зорчигч 9 настай эрэгтэй  Ч-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.

 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 5 хүүхэд өртжээ. 

Түүнчлэн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д амралтын өдрүүдэд нийт 590 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  458 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 20 бүртгэгдэж  29 хүн хүнд хөнгөн гэмтсэн аж.

 

Б.Хүлэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Олоочээ:
Хурдан олооч ээ, нөгөө олон камерийн хэрэг одоо л гармаар юм даа,
2015-04-20