Саддамын туслах амиа алджээ

img

Иракийн дарангуйлагч Саддам Хуссейний туслах, баруун гар гэддэг Иззат Ибрахим аль Доури хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайралтад өртөж, амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүний цогцсыг шилэн авсанд хийж Багдад хотноо авчрах үед хэт даврагчид халдлага үйлдэж, цогцсыг авахыг оролдсон байна. Албаныхан энэхүү цогцсыг 72 настай Иззат Ибрахим аль Доуригийнх эсэхийг одоогоор тодруулаагүй байгаа юм.

 

Доури өнгөрсөн баасан гаригт Багдадаас холгүй Шалахуддин мужид байхдаа гэнэтийн дайралтад өртөж амиа алджээ. “Хэрвээ энэ цогцос Доуригийнх мөн бол Тикрит хотноо байрлах Саддамын бунханы дэргэд ёслол төгөлдөр оршуулах болно” гэж тус улсын Ерөнхий сайд Абади аль Хайди мэдэгдсэн байна.

 

Армийнхан цогцсыг хамгаалж, улмаар Эрүүл мэндийн яаманд хүргэсэн байна. Доури нь Саддамын дэглэмийн үед Батлан хамгаалах яамны тэргүүнээр ажиллаж байсан. Саддам АНУ-ын цэргүүдэд баригдсны дараа тэрээр сураггүй алга болсон бөгөөд 2010 оны үеэр Иракийн цэргүүд байршилыг нь тогтоож, тусгай хамгаалалтад авсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ