Бостон марафон амжилттай өндөрлөв

2013 оны Бостоны марафон тэмцээний үеэр ах, дүү Цернаев халдлага үйлдсэн билээ. Халдлагын үеэр дөрвөн хүн амиа алдаж, 260 гаруй хүн шархтаж, 50 гаруй хүн хөдөлмөрийн чадвараа алдсан юм. Халдлагын гол сэжигтэн Жохар Цернаевын шүүх хурал өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа билээ. Энэ оны Бостоны марафон тэмцээн өчигдөр зохион байгуулагдаж, тэмцээний ялагчид тодорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн ангиллын ялагчаар Лесиса Десиса 2.09.18 секундын амжилтаар тэргүүлж хошой аварга болсон байна. Тэрбээр 2013 оны марафонд түрүүлсэн билээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Кени гаралтай Маре Дибаба 2.24.55 секундад байранд орж ирж, ялалт байгуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын эрэгтэйчүүдийн уралдаанд Шотландын иргэн Марсел Хуг ялалт байгуулсан бол эмэгтэйчүүдийн уралдаанд Нью Йорк хотын иргэн Татуана Мкфадде тэргүүлжээ. 2015 оны Бостоны марафонд гүйлтэд 3000 гаруй хүн оролцсон бөгөөд нэг сая гаруй хүн үзэж сонирхсон байна.
Цагдаа, хүчнийхэн тусгай хамгаалалтад гарч, тэмцээний аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулжээ. Тэмцээнд 2013 оны халдлагаар зүүн хөлөө алдсан Жоржио гэх бүсгүй оролцож, тавдугаар байрт шалгарчээ. Тэрбээр “AFP” агентлагт “Би өөрийгөө яллаа. Үнэхээр гайхалтай. Би өнөөдөр амиа алдсан тэр хүмүүсийн төлөө гүйсэндээ баяртай байна” гэж ярьжээ.
Бостоны марафон эхлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама твиттертээ “Бостон хүчтэй” хэмээн жиргэжээ. Мөн тэмцээнд “Улбар шар өмсгөлтэй бүсгүйчүүд” цувралын од, жүжигчин Дана Гарбер Кансер оролцсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ