Ерөнхийлөгчийн бэлэглэсэн хос морийг Хятадад хүлээн авчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос БНХАУ-ын дарга Си Зиньпинд бэлэглэсэн морьдыг Хятадын тал хүлээн авлаа. Алтай, Хэрлэн нэртэй хос морийг албан ёсоор хүлээн авах арга хэмжээ БНХАУ-ын Тяньжин хотод болжээ. БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, хос морийг хүлээн авч буй БНХАУ-ын төрийн өмчит “Хөдөө аж ахуйн хөгжлийн групп”-ын захирал Лю Шөнли нар арга хэмжээнд үг хэлсэн байна. Хос морийг тус групп компанийнхаа харьяа адуу үржүүлгийн газарт өсгөх бөгөөд тус үржүүлгийн газарт гадаадын төр засгийн тэргүүн нараас Хятадын удирдлагуудад бэлэглэсэн морьдыг тусгайлан тэжээдэг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ