Осолд ахмадыг буруутгаж байна

Газар дундын тэнгист 900 гаруй цагаач тээвэрлэж явсан “OOC Jaguar” гэх хөлөг онгоц осолдсон билээ. Ослын дуудлагын дагуу ирсэн Италийн эргийн хамгаалагчид эхний ээлжинд 28 цагаачийг аварч, аюулгүй газар хүргэсэн юм. Италийн 250 гаруй аврагч ослын газар ажиллаж, амьд хүмүүсийг хайж байгаа билээ. “Харамсалтай нь энэ ням гаригт осолдсон тус хөлөгт зорчиж явсан зорчигчдын 90 орчим хувь буюу 800 гаруй цагаач нь амиа алдсан байх магадлалтай. Бидний найдвар тасраад байна. Аврагчид уснаас цогцос л гаргаж авч байна. Үнэхээр харамсалтай. Секунд, минут өнгөрөх тусам амьд хүмүүсийг олоход хүндрэл үүсээд байна” гэж Италийн Ерөнхий сайд Маттео Рензо мэдэгджээ.
Эргийн хамгаалагчид хөлгийг санаатайгаар осолдуулсан хэмээн таамаглаж байгаа бөгөөд осолтой холбоотой хоёр хүнийг саатуулж, мэдүүлэг авч эхэлсэн тухай “www.telegraph.co.uk” мэдэээллээ. Баригдсан хоёр хүний нэг нь хөлгийн ахмад аж. Тэднийг баривчилсан шалтгаан нь цагаачид иргэний дайн болон хэт даврагчдын алан хядах ажиллагаанаас зугтааж, эх орноосоо дүрвэн гарч, их хэмжээний мөнгө төлж, Европын орнуудад очих аялалдаа гардаг билээ. Цагаачдыг тээвэрлэж явдаг хөлгүүд мөнгөний төлөө даац хэтрүүлэн далайд гардаг. Харин осолдсон “OOC Jaguar” хөлгийн ахмад далайд гарахаасаа өмнө тасалбараа авч чадахгүй хүмүүсийг хөлөгтөө суухыг зөвшөөрсөн байна. Тэрбээр мөн хөлөг живэхээс өмнө “Бурхан та нарыг ивээг. Хойд төрөлдөө баян улсад төрөөрэй” хэмээн хэлсэн гэж гэрчүүд ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ