Нууцлаг тахлаар 30 хүн амиа алджээ

img

Нигерийн Ондо мужид үл мэдэгдэх тахал дэлгэрч, өнөөдрийн байдлаар 30 хүн амиа алдаад буйг “CNN” агентлаг мэдээллээ. Тахлаар ганцхан өдрийн дотор 10 хүн амиа алдаж, 25 хүн халдвар авчээ. Халдвар авсан хүмүүс өндөр халуурч, улмаар амиа алддаг нь тогтоогдсон байна. ДЭМБ-ын мэргэжилтнүүд энэхүү нууцлаг тахлыг эбола вирусын шинэ төрөл хэмээн таамаглаад байгаа юм. Гэхдээ эболагийн халдвар авсан хүмүүсийн биед улаан зүйл турдаг билээ.

 

Нигерийн эмч Даяо Аденжу “AFP” агентлагт “Энэ нууцлаг тахал хүрээгээ тэлсээр байна. Бид эболагийн халдвараас зайлсхийсэн ч энэхүү тахлаас зугтаж чадахгүй бололтой. Өчигдөр халдвар авсан 20 насны эмэгтэйд эболагийн эсрэг тариа тарьсан ч амиа алдсан” гэж ярьжээ.

 

Тус улсын шинэ Ерөнхийлөгч Мухаммеду Бухари энэ нууцлаг өвчнийг тогтоож, эмч сувилагчдад туслалцаа үзүүлэхийг АНУ-ын Засгийн газраас хүссэн байна. Тэрбээр улсын сангаас 1.4 сая ам.долларыг гаргаж, тахал дэгдээд буй Ондо мужид хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aziin chono:
Азийн чоно уучихсан юм биш үү
2015-04-21