ОХУ-ын нийслэл Москва хотноо хэсэг залуус өчигдөр фашист Германы удирдагч Адольф Гитлерийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан үдэшлэг зохион байгуулсан тухай “www.lifenews.ru” мэдээллээ. Үдэшлэгт оролцсон хүмүүс хас тэмдэгтэй футболкоор жигдэрч, Гитлерийн зургийг барьцгаасан байжээ.
Москвагийн цагдаа нар үдэшлэгийг хүчээр тараасан бөгөөд 10 гаруй хүнийг түр саатуулсан байна. Мөн цагдаа нар 15 ширхэг гар буу болон Гитлерийн 100 гаруй гэрэл зураг, нацистын тэмдэгтэй туг зэргийг хураан авч, заримыг нь устгажээ. Энэхүү үйл явдлын дараа хэсэг залуу орон сууцны барилгууд дээр хас тэмдэг зурж, эсэргүүцлээ илэрхийлжээ.
Ялалтын баяр ойртож буйтай холбогдуулан Москва хотноо үйл ажиллагаагаа явуулдаг худаалдааны төв, дэлгүүрийг хас тэмдэгтэй ямар ч бараа бүтээгдэхүүн борлуулахыг хориглосон юм. Оросын үндэрсхэг үзэлтнүүд баярын үеэр жагсаал болон эмх замбараагүй байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргажээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |