Тавантолгойн төслийг ЗГХЭГ-т буцаажээ

Тавантолгойн төслийн баримт бичгийг УИХ-ын Тамгын газраас ЗГХЭГ-т хүргүүлжээ.
Тодруулбал, тэрхүү баримт бичгийн бүрдлийг УИХ-ын Тамгын газар хянасан байна. Иймд Тавантолгойн төслийг Засгийн газарт эргүүлэн буцаасан байна.
Буцаах үндэслэл нь 2 сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрлийг нь аваагүй гэх шалтгаан гэнэ.
Иймд төслийн баримт бичгийн бүрдлийг хангаж ирүүлтэл УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлох боломжгүй гэдгээ албан тоотоор уламжилсан гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ