25 мянган еврогын үнэтэй хос гутлууд бэлэглэжээ

img

 

Сүхбаатар, Хэнтий аймгуудад гал түймрийн гамшиг нүүрлээд байгаа.

 

Үүнтэй холбогдуулан  “S Outlet”, “Shirt mens collection shop” дэлгүүрүүд цаг уурын болон түймрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа Онцгой байдлын албаны аврагч, гал сөнөөгч нарт тусгай зориулалтын 100 хос гутал хандивласан байна.

 

Уг гутал нь галд тэсвэртэй, ус, борооны хамгаалалттай, цэвэр арьсан, 200 кг хүндийн хүчний даацтай юм. Герман улсад үйлдвэрлэсэн энэхүү хөдөлмөр хамгааллын гутлын нэг бүрийн үнэ 250 еврогийн үнэтэй аж.

 

Өөрөөр хэлбэл, 100 хос гутал нийтдээ 25 мянган еврогын үнэ хүрнэ.

 

Түймэрт өртөн орон гэргүй болж, малаа алдсан иргэд, түймрийн голомтод ажиллаж буй албан хаагчдад болон түймрийн хор уршгийг арилгахад зориулан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас сайн санааны хандивлах аян өрнөсөөр байна.

 

Б.Дэжид
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ