“Бадрангуйн ай” яруу найргийн наадам болно

img


Монголын төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургуулийн бакалаврын болон магистр түвшинд суралцаж буй бүх оюутнуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, залуу яруу найрагчдыг дэмжих зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бадрангуйн ай” яруу найргийн наадам болно. 


Тус наадмыг СУИС-ийн Радио телевиз Медиа урлагийн сургуулиас зохион байгуулдаг бөгөөд тус сургуулийн “Оюутан театрт” энэ сарын 22-нд буюу маргааш 15:00 цагаас эхлэх аж. 


 Нэг хүн чөлөөт сэдвээр бичсэн гурван шүлэг унших бөгөөд эхний шатнаас шилдэг 30 яруу найрагч шалгарч шүлгээ унших юм байна.

 

Б.Дэжид
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ