Байнгын хороодын хуралдаан болно

img

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороо, Өргөдлийн байнгын хорооны хуралдаанууд тус тус болно.

 

Үүнд,

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;

 

 

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

 

Төрийн албаны зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайлан.

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:

 

 

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэгт/;

Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайланг сонсох.

 

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

“Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Оюутолгой ХХК”-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн шалгалтын дүнг сонсох;

Монгол Улсын гадаад, дотоод өр зээлийн талаарх Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсох /хаалттай/;

Бусад.

Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны дараа:
Хэлэлцэх асуудал:

Нууц асуудал.

 

 

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын тогтоол хуульд нийцээгүй талаарх иргэний өргөдлийг хэлэлцэх тухай;

Нийслэлийн 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн талаарх 3370 иргэний өргөдлийг хэлэлцэх тухай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958.mn:
Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-22
1958.mn:
Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-22
1958.mn:
Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-22