Хөдөлмөрийн сайд оюутнуудтай уулзана

img

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр МҮЭСТО-нд мэргэжлийн боловсрол, сургалын байгууллагын суралцагч, төгсөгчидтэй хөдөлмөр эрхлэлтийн талаар уулзалт хийхээр болжээ.


МСҮТ болон коллежийн төгсөх ангийнханд ямар боломж байгааг тэдэнд дуулгаж, төсөл хөтөлбөрийн тухай танилцуулахаас гадна Бразилд болох Дэлхийн ур чадварын олимпод Монголыг төлөөлөх багийн гишүүдэд батламж гардуулна.

Энэ удаа Бразил явах эрх авч чадаагүй ч эзэмшиж буй мэргэжлээрээ шилдэг гэдгээ баталсан хоёрдугаар байрын эздэд Хөдөлмөрийн сайд алс ирээдүйд нь хэрэгтэй бэлэг өгөхөөр бэлтгэжээ. 

 

Мөн "Монгол ур чадвар" тэмцээний сүүлийн шатанд өрсөлдсөн хүүхдүүдийг гардан бэлтгэсэн багш нарт ч шагнал өгөх юм байна. 

 

Б.Дэжид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ