Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд

11:30-12:00 цагт Олон улсын "we love you" хөдөлгөөний хамт олон  очиж цусаа бэлэглэн амьдрал хайрлах аянд нэгдэх гэж байна.

 

Мэдээлэл, технологийн үндэсний паркт

10:00 цагт Төрийн 25 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн Төрийн үйлчилгээний цахим системийн нээлт болно.

 

Хангарди ордны 14 давхарт

11:00 цагт Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор Нийслэл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 91040607

 

Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын зааланд

11:30 цагт Стандартчилал, хэмжил зүйн газар, Швейцарын хөгжлийн агентлаг нар хамтран ажиллах санамж бичигт байгуулна.

 

Монгол Үндэсний түүхийн музейд

14:00-15:00 цагт "Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө" сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
Нээлтэд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов болон бусад төлөөлөгчид оролцоно.


Хууль зүйн үндэсний хүрээлэнд

15:30-16:30 цагт  ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов "ОХУ-ын албан хэрэг хөтлөлт, архивын хөгжил, цаашдын зорилт" илтгэл хэлэлцүүлнэ. /

 

МН мэдээллийн төвд

12:00 цагт Хувь хүнд залилуулсан иргэд сэрэмжүүлэг болгож хэвлэлийн бага хурал хийнэ. Утас 88409930

 

Төрийн ордны их танхимд

14:00 цагт АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт ганцхан удаа тавигдсан “ Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт болно.


 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ