Дарга нарын ”жийп”-ийг хилийн заставт хуваарилна

img

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг долоо хоног бүрийн лхагва гаригт “Шийдлийн цаг” уулзалт зохион байгуулж, улс орны хэмжээнд тулгарсан асуудлыг шийдвэрлэдэг.  Анхны “Шийдлийн цаг” уулзалтаар яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож,  зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах үүргийг өгч байсан. Өнөөдөр болсон “Шийдлийн цаг”-аар энэ үүрэг хэрхэн хэрэгжиж буй явц болон үр дүнтэй нь танилцаж, улам эрчимжүүлэхийг Төрийн өмчийн хорооны удирдлагуудад даалгалаа.

 

Улаанбаатарт улсын мөнгөөр том жийп унахыг зогсоох нь зөвхөн тоон хэмнэлт төдий зүйл биш ёс зүйн асуудал юм. Хувийн том компаниуд өдөр бүр том жийп унадаггүй шиг төрийн байгууллагын удирдлагууд ийм байдлаар хандах учиртай гэж Ерөнхий сайд хэллээ. Ингэхдээ том машинуудыг лацдаж хураагаад зогсоох, зарж борлуулах зорилго тавиагүй. Хэрэггүй газраас нь авч хэрэгтэй газарт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулъя. Бэрхийг туулахаар бүтээсэн машины ажил үүрэг, хэрэгцээ шаардлага хаана байна тэнд нь шилжүүлэх учиртай гэж гэлээ.

 

Одоогийн байдлаар нийт 68 машин хурааж төвлөрүүлснээс 50 нь том оврынх, 18 нь суудлын тэрэг байна. Машин нэн шаардлагатай байгаа Хил хамгаалах ерөнхий газар, түүний харъяа хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад 40 машин хуваарилж, Улсын Ерөнхий прокурорын газрын орон нутгийн салбар зэрэг байгууллагад балансаас балансад шилжүүлэх санал боловсруулаад байна гэж Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго хэллээ.

 

Төрийн өмчийн хорооноос автомашин төвлөрүүлэх тухай мэдэгдэл авсан зарим яам, агентлагууд өнөөдрийг хүртэл машинаа хураалгаагүй байна. Ийм 80 машин байна. Ингэхдээ Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны онцлогийг харгалзан том оврын машинуудыг нь хураагаагүй гэдгийг тэрээр тэмдэглэлээ.

 

Засгийн газрын автобааз 400 машины гарааш барьсан. Тиймээс орон нутгийн үйлчилгээний автомашиныг тэнд төвлөрүүлж, төсөвт байгууллагуудын гараашийг дуудлагаар худалдаж, төсөвт орлого төвлөрүүлэхээр ажиллаж байна гэж ТӨХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго хэлж байлаа.

 

Том оврын, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашины өдрийн дундаж зардал 112 мянган төгрөг, жилд 30-35 сая төгрөг байдаг. Машин хэрэгцээтэй байгууллагууд 50 жийп, суудлын 18 автомашиныг зах зээлийн ханшаар худалдаж авах, эдгээрийн ашиглалтын нэг жилийн зардалд нийт 15 тэрбум төгрөг хэмнэх тооцоо байна. 2015 онд төсөвт байгууллагууд нэг ч автомашин худалдаж авахгүй байх, ашиглалтын зардлаа хэмнэх замаар төсвийн ачааллыг бууруулах боломж байгааг харуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dolgor:
ES-iig demjij baina. Amjilt! Ehlel sain baigaa shuu!
2015-04-23
МОАХ:
Энэ Төмөрбаатар гээд нэг адгийн шаар байна,МОАХ-ын нэр баастсан нөхөр Армона корпорацыг сөнөөгөөсний шагналд ТӨХ-ны орлогч болсон нөхөр,Одоо тэнд чулууны үйлдвэр гээч юм хийж төрийн компаниудад чулуун банхар шиг арслан гээчийг хийж шахаж байгаа шантаажчин,Хажуудаа ирсэн бүх дарга нарыг дээш матаж явуулсан адгийн шаар ,Одоо энэ нөхрийг хөөж явуулаад Армонааг шалгах хэрэгтэй
2015-04-23
Зочин:
uur hiih ajil alga uu
2015-04-23
Зочин:
Маш зөв шийдвэр бна
2015-04-22
Zochin:
Bitgii hudlaa um shahah geed hemnelt gej yariach! Jeep nuudaa zailuulaad baahan Huyandai, Nissan avahnuu? Henii lobby ve?
2015-04-22
kub:
odoo tegeed udakhgui darga naryn khuduu yavakh mashin geed negdsen jurmaar baakhan shine mashin avna, tegekhgui bol jijig mashin khuduu yavbal butraad unanadaa
2015-04-22
Зочин:
машин дагаж мөнгө урсаал гээч...
2015-04-22
kub:
tur dotor ni khudulguund oruulakhaar tusviin khemnelt munuu, zasvar uilchilgee tulsh shatakhuuny zardal gargaj l taaraa kharin zasvar uilchilgeenii zardal usch medne, zastav deer 69 shig zasaad zogsokh uu, busad albaduud ch uzuulen bolgoj tavikhgui bailgui, ...
2015-04-22
Зочин:
Хүрээлэнгүүдийн гадаа том том жипүүд зогсоо л, ажилтнууд нь өөрсдийн машинаар хөдөө ажилдаа яваа л. Тэтгэврийн жолооч нэг залууг сургах залуу аваа л. Энэ л анхаарах асуудал даа.
2015-04-22
Зочин:
машин дагаж мөнгө урсаал гээч...
торомгор бүсгүй:
Хилийн заставын торомгор сарнай яагаад унаж болохгүй гэж?? Шог гараа юу хө?
2015-04-22
Баагий:
Хилийн заставт жийп машин өгвөл түлший нь авч дийлэхгүй, ХХЕГ-ын хэдэн дарга нар л унаж давхих юм байна. Энэ бол хамгийн буруу шийдвэр байна даа. Ер нь заставын дарга жийп унаад хаагуур явах юм??? Би энд явж байна гэдгээ нөгөө улсын хилийнхэнд зарлаж явах гэсэн юм уу? Ерөнхий сайд гуай байдлыг зөв үнэлж шийдвэр гаргаж чадахгүй л байна даа.
2015-04-22
SUM, BAGIIN EMNELEGT UGUUCH EE:
HILIIIN TSERGET UGCH YAH NI VE, SOGTUU DARGA NAR NI UNAJ DAVHIAD L TAARNA, UGAASAA HIL DEER OROS 69, PURGON BAIHAD YAG TAARNA, TEGSNEES HUNII AMI NASNII TULUU YAVJ BDAG HUDUUGIIN EMNELEGT UGVUL ZUV SONGOLT BOLNO
2015-04-22
Зочин:
Zuw hu. saihan shiidwer baina.
2015-04-22
Зочин:
Zuw hu. saihan shiidwer baina.
2015-04-22
Зочин:
Zuw hu. saihan shiidwer baina.
2015-04-22
ttt:
yostoi zuv shiidveree. bigdiig ni hiliin tsergiin angiudad yvuulchih aa. erunhii saidaa.
2015-04-22
Зочин:
Хилин цэргийнханд хэрэгтэй байгаа нь үнэн. Яаг зөв газраа очиж байна. харин хурандаа дарга нар яах бол
2015-04-22
Зочин:
За цэрэгт явж 200 уний
2015-04-22
Зочин:
За цэрэгт явж 200 уний
2015-04-22
Зочин:
Яаг зөв хэрэгтэй газраа очих нь зөв
2015-04-22