Хүүхдүүд гал алдснаас түймэр гарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI дүгээр хороо Бонд хан уулын Соёмбо толгойд энэ сарын 19-ны өдөр түймэр гарч, Аврах гал унтраах 14 дүгээр ангийн албан хаагчид түймрийг цаг алдалгүй унтраасан.
Тэгвэл түймрийг шалтгааныг тодруулахад хүүхдүүд гэрийнхээ гадаа тоглож байгаад өвс шатааж гал алдснаас болсон аж. Гал алдсан хүүхдүүд 7-9 насных байсан учир хуулийн дагуу тэдний эцэг, эхэд хариуцлага тооцохоор болжээ.
Онцгой байдлын ерөнхий газраас бага насны хүүхэд болон өөрийгөө хянах чадваргүй хүмүүсийг гэр сууцанд цоожлох, харж хамгаалах хүнгүй орхиж явахгүй байх, хүүхдээс лаа, шүдэнз, асаагуурыг нуух хэрэгтэйг анхааруулав.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ