Г.Ханхүү хайрт гэргийгээ ил гаргалаа

img

МҮОНРТВ-ийн "Hey hey”, "Нэг минут нэг сая" нэвтрүүлгээрээ олонд танигдсан хөтлөгч асан Г.Ханхүү  хайрт гэргийгээ олны өмнө ил гаргалаа. Тэрбээр өдгөө ТВ5 телевизэд "Хак Чак" хөтөлбөрөө хийж, олныг баясгаж байгаа билээ.

 

Тодруулбал, тэрбээр өчигдөр нээлтээ хийсэн "Гурван найз яасан байх нуу" киноны нээлт дээр гэргийтэйгээ сугадалцан ирсэн юм. Хөтлөгч Г. Ханхүү өмнө нь Малайз бүсгүйтэй үерхдэг байсан бөгөөд, түүнийгээ ч олноос нуугаагүй. Энэ удаа Ханхүүгийн сонголт Жасмин хэмээх мэргэжил нэгт бүсгүй аж. Хосууд өнгөрсөн жил хүүтэй болсон гэнэ. Ийнхүү Г.Ханхүү Монгол бүсгүйг насны ханиараа сонголоо.

 

Ямартаа ч, залуу гэр бүлийнхээ цаашдын амьдралд аз жаргал хүсье.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ