Нийслэлийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна

Нийслэлийн хэмжээнд золгүй байдлаар энэ сарын 13-ны өдрөөс 20-ныг хүртэл долоо хоногийн хугацаанд 34 хүн нас баржээ.
Эдгээр иргэний нас барсан шалтгааныг тогтоохоор хууль, хяналтын байгууллагууд шалгаж байна.
Нас барсан иргэдийн 45 хувь нь осгосон байж болзошгүй байгаа аж. Хэдийгээр гадаа урин дулааны цаг ирж байгаа ч болзошгүй аюулаас сэрэмжтэй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Нийслэлийн прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүллээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ