Абег нисгэгчгүй онгоцоор мөшгөж байжээ

img

Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн алхам тутмыг мөрдөж, мэдээлэл цуглуулж байсан нисгэгчгүй онгоцыг илрүүлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Сайдын ажлын өрөөний дээвэр дээр ажиглалтын камер суурилуулсан жижиг онгоц байсныг тогтоожээ. Алсын удирдлагатай жижиг тагнуулын онгоцонд зураг авах төхөөрөмж, дуу хураагуур болон камер суурилуулсан байсныг албаныхан тогтоосон байна.

 

Энэхүү онгоцны эзнийг олохоор Токиогийн цагдаа нар мөрдлөг явуулж эхэлсэн бөгөөд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан тухай “NHK” агентлаг мэдээлэв. Ерөнхий сайд Абе Индонезийн Жакарта хотноо зохион байгуулагдаж буй Ази-Африкийн орнууд удирдлагуудын анхдугаар чуулга уулзалтад оролцож байгаа юм.

 

Өнгөрсөн онд хойд Солонгосын тагнуулууд өмнөд Солонгост дээрх шиг нисгэгчгүй онгоцоор мэдээлэл цуглуулж байхдаа бүтэлгүйтэж, Солонгосын хойгийн ойролцоо осолдсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ