Гурван хүүхдийн ээж ”хөөрхөн” Б.Баярмаа

"Ийм нэгэн дурлал" киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор.
Тэрбээр өчигдөр болсон кино нээлтэд ирсэн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг байлаа. Тэрбээр 1987 оны гуравдугаар сарын 1-нд Багануур дүүрэгт төрсөн юм.
СУИС-ийн кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгссөн билээ. Тэрбээр дунд сургуулийн сурагч байхдаа сурлага сайтай байсанаас гадна бүжиглэх, жүжиглэх авъяастай байсан нь хожмоо жүжигчин мэргэжлийг сонгоход нь нөлөөлсөн гэдэг.
Авъяаслаг, царайлаг, шинэ цагийн шилдэг жүжигчдийн жагсаалтанд дээгүүрт жагсдаг хөөрхөн бүсгүй юм.
Тэрбээр "Playboy Mongolia" сэтгүүлээс зохион явуулсан 2014 оны "Хамгийн халуухан 10 эмэгтэй"-г шалгаруулах интернет санал "Хамгийн халуухан эмэгтэй"-н жагсаалтыг жүжигчин Б.Баярмаа тэргүүлсэн.
Ямар нэгэн хамтлагт харъяалагддаггүй ч дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн Б.Баярмаа гурван хүүхдийн ээж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ