Өнөөдөр болох үйл явдлын тойм

09:00 цагт Монголын Оюун Ухааны Академиас хичээллүүлж буй Мега Ментал Арифметиктм хөтөлбөрт хамрагдаж байгаа нийт сурагчдын дунд зохиогдох “HUMAN CALCULATOR-2” тэмцээний сүүлийн шалгаруулалт болно. Тэмцээний мэдээллийг 7011-9200, 9712-9200 дугаараар холбогдож аваарай.
НЗДТГ-ын хурлын А танхимд
10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах журам батлах тухай, Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг батлах тухай, Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам батлах тухай, Цогцолбор хөшөө байгуулах тухай, НИТХ-ын Хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 99666553
Мишээл экспод
12:00 цагт Барилга-Экспо олон улсын үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ.
Эрдэнэс Монгол ХХК-ийн 106 тоотод
09:00 цагт Уул уурхайн салбарт хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.
СБД 17 дугаар хороо Дамбадаржаагийн 32 дугаар гудамж, Гал унтраах 34-р ангийн хойд талд
13:00 цагт Сүхбаатар сувиллын цогцолбор шинээр ашиглалтанд орлоо. Нээлтийн үйл ажиллагаа 2015.04.24-ний өдрийн 13 цагт болно.
Усны төв лабораторид
14:00 цагт Улаанбаатар хотын ундны усны чанар, аюулгүй байдлын талаар Ус сувгийн удирдах газраас мэдээлэл хийнэ. Утас 99121618
БСШУЯны 401 тоотод
11:00 цагт Энэ жил дэлхийн шилдэг 100 сургуульд Монголын 174 сурагч тэнцжээ. Засгийн газраас тэдний 35-д нь сургалтын зардлыг нь олгоно. Үлдсэн 139 хүүхэд яагаад тэтгэлэггүй үлдсэн, ер нь сонгон шалгаруулалт яаж явагдсан, ямар хүүхдүүд тэнцэж тэтгэлэг авч байгаа талаар мэдээлэл өгнө.
Оросын соёл, шинжлэх төвд /хуучнаар ДСНК/
15.00 цагт Итгэлт хамбын өөрийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн нээгдэнэ. Итгэлт хамбын садан, зохиолч Янжима Васильева өөрийн биеэр ирж “Үхэл гэж үгүй” нэртэй номынхоо нээлтийг хийж байгаа бөгөөд энэ үеэр Итгэлт хамбын өөрийн хэрэглэж байсан хүрдийг ирсэн сэтгүүлч бүрт өөрийн гараар эргүүлэх алтан боломжийг олгоно. Утас: 9444-4013, 96663355
КТМИС
11:00 цагт хуучнаар КТМИС дээр уул уурхай геологийн лабраторийн нээлт болно.
Энэхүү лабратори нь нүүрснээс эрчим хүч гаргаж авах тэрчбүү хэл нүүрснээс шатахуун, ус үйлдвэрлэх боломж бий болж байна. Мөн занраас эрчим хүч үйлдвэрлэх хийн түлш /гааз/ гаргаж авах лабраторийг монголд анх удаа нээж байна.Өнөөдөр монголд нүүрсийг боловсруулахгүй түүхийгээр нь хил давуулж байна. Шатахуун болон хийн түлшийг гаднаас авдаг. Харин энэхүү лабратори нь эрдэс баялгаас гарах бүхий л эрчим хүч геологийн бүхий л бүтээгдэхүүнийг монголд анх удаа үйлдвэрлэж байна. Холбогдох утас: 99049347
СЭТГЭГДЭЛ БИЧИХ