Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад ой, хээрийн түймэр асч Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангийн аврагчид, Багануур, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын аврагчид болон ЗХ-ний анги нэгтгэлүүд, ХХЕГ, сум орон нутгийн иргэд түймрийн голомтод ажиллаж байна.
Ой хээрийн түймэр нь хаврын хуурайшилтаас үүдэлтэй ч гэлээ нийт түймрийн 80 орчим хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс эхэлсэн байдаг. Үлдсэн 20 орчим хувь нь ОХУ-аас орж ирдэг юм.
Өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой комисстой хамт дээрх гурван аймагт очиж, ой хээрийн түймрийн нөхцөл байдал, түймэртэй тэмцэж байгаа аврагч, орон нутгийн иргэдийн дүр төрхийг гэрэл зурагт буулгаснаа хүргэж байна.
П.Наран
Уншиж байна |