Сурагч цэргүүд бэлтгэлээ хангаж байна

img

Аугаа их Эх орны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан монгол цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд, монгол хүүхдүүд ОХУ-ын Ангарск хотод ялалтын парад алхана.

 

Батлан хамгаалах их сургуулийн харъяа "Тэмүжин-Өрлөг" дунд сургуулийн 40 гаруй сурагчид ялалтын баяр буюу ирэх сарын 9-нд Ангарск хотын төв талбайд парад алхах юм.

 

"Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчдыг Ангарск хотын амбан захирагч урьж оролцуулж байгаа юм.

 

Тиймээс парад алхах сурагчид өнөөдөр бэлтгэлээ сонирхууллаа. Тэд  ирэх сарын 5-нд ОХУ-ыг зорихоор бэлтгэлээ шамдуулж байгаа аж.

 

Сонгогч сурагчид парад алхахаас гадна Х.Мөнхжаргал, С.Цэрэндорж, Б.Энхбаяр нарын сурагчид талбайд цугласан олонд Аугаа их Эх орны дайны ялалтын сүлд дуу болсон "Катюша"-г  дуулж сонирхуулах юм байна.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Baterdene:
Huuhduud parad alhah yumuu paradad alhah yumuu. Paradiig jagsaal feed bijij bolohgyi yu
2015-04-25