Инженерийн сургалтанд шинэ технологи нэвтэрлээ

Цахилгаан дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, шинэ хөрөнгө оруулалтын зөв шийдлийг гаргах, ДЦС-ын горимыг сайжруулахад сүүлийн үеийн тооцооны аргачлал, симуляцийг Эрчим хүчний сургуулийн сургалтанд нэвтрүүлэхээр болжээ.
Энэхүү программ хангамжийг сургалтанд нэвтрүүлснээр оюутнууд онолын мэдлэгээ практикт ашиглан бататгах, орчин үеийн тооцооны аргачлалыг хэрэглэж сурах өндөр ач холбогдолтой аж.
Сургалтын чанарыг сайжруулах чиглэлд ГОУХАН-ын Эрчим хүчний үр ашиг төсөл ач холбогдол өгч, буцалтгүй тусламжаар дээрх программ хангамжийг Эрчим хүчний сургуульд бэлэг болгон өгч байгаа юм байна.
Энэ үеэр Эрчим хүчний сургууль, Эрчим хүчний яам, мөн ГОУХАН-тай цаашид бакалавр магистр болон бусад мэргэжил дээшлүүлэх сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ