Хайди клипэнд тогложээ

img

 

Супермодель Хайди Клум Австралийн дуучин Сиагийн “Fire Meet Gasoline” гэх клипэнд тоглосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү клипэнд “Game Of Thrones” цувралын од жүжигчин Падро Паскол тоглосон юм. Хайдигийн тоглосон дууны клип өнөөдрөөс эхлэн “Youtube.com”-д  байршсан байна. Энэхүү клипийг цагийн дотор 1.2 сая хүн үзсэн байна. Клип нийтэд хүрсний дараа Хайди твиттертээ Дуучин Сиа надад таалагддаг. Үнэхээр сайхан байна. Түүнтэй хамтран ажиллаж, дууны клипэнд нь тоглосонд баяртай байна. Клипэнд тоглох амаргүй байлаа” гэж жиргэжээ.

 

“People” сэтгүүл энэ оны хамгийн сайхан 50 бүсгүйг нэрлэсэн билээ.  Энэхүү жагсаалтад Хайди 12 дугаар байранд жагсчээ.  Тэрбээр 2011, 2012 онууд тус жагсаалтад тэргүүлж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ