“Аман хуур 2”-ын нээлтийн ёслолын ажиллагаа болжээ

img

Өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Аман хуур” хотхоны II ээлжийн нээлтийн ёслол болжээ.

 

Энэхүү хороолол нь Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, тус хотхоны II ээлжийн барилга болох нийт 78 авто зогсоол бүхий, 220 айлын 12 давхар орон сууц баригдаж, энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох аж.

 

“Аман хуур” хорооллын эхний ээлжийн орон сууц тэртээ 2008 онд ашиглалтад орж, иргэдээс чанарын хувьд өндөр үнэлгээ авсан гэнэ. Учир нь шинээр барих тус хороолол нь Япон хэв маягийн дээврийн ногоон байгууламжтай, дээвэр дээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэх орчинтой, 24 цагийн байнгын цогц чанартай үйлчилгээтэй, европ загварын сонгодог барилга, дөрвөн төрлийн эко технологитой гэнэ. 

 

Энэхүү хотхоныг барих төслийг Тайваний хөрөнгө оруулалттай “Кэй энд Ти констракшн” ХХК гүйцэтгэж буй юм байна.

 

Сонирхуулахад, иргэдэд тус хорооллын зүгээс анхны япон маягийн цэцэрлэгт хүрээлэнг санал болгож байгаагаараа онцлог юм байна.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бибит:
Арддын хөгжим аман хуурын дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байна
2015-05-12