”Сахиун тэнгэр” хүүхдийн ном бичжээ

Сошиал медиагаар "Сахиусан тэнгэр" хэмээх өргөмжлөлийг авсан загвар өмсөгч А.Пүрэвмаа хүүхдийн зохиол бичжээ.
Тэрбээр энэхүү номоо "Шидэт савдгийн хүсэл" хэмээн нэрлэсэн байна. Уг номноосоо олсон орлогоо түлэнхийгээр шаналж буй Чинтэнгис хүүгийн эмчилгээнд зориулах аж.
Өнгөрсөн онд "Зүрх зогсохгүй" хэмээх кино зохиол бичиж, үзэгчдийн хүртээл болгосон тэрбээр энэ удаа хүүхэд багачуудыг уран зохиолоор дамжуулж, эх түүхээр аялуулахыг зорьсон гэнэ.
Номын нээлт ирэх ням гаригт "Bee" кафед болно.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ