Дорнодын Засаг даргаар М.Бадамсүрэнг томиллоо
2015-04-25


Дорнод аймгийн ИТХ-ын 11-р хуралдаанаар Мягмарсүрэн овогтой Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргаж Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр М.Бадамсүрэнг албан ёсоор батламжилжээ. М.Бадамсүрэн ийнхүү засаг даргад гурав дахь удаагаа нэр дэвшсэний дараа албан ёсоор аймгийн тамгыг атгах эрхтэй болж байна. Өдгөө 37 настай тэрбээр Халхгол сумын уугуул аж.

 

М.Бадамсүрэн нь Дорнод аймгийн 26 дахь Засаг дарга боллоо.

Shuud.mn
Сонин хачин
Өрөвдмөөр:
Чааваас нотойбаярын арын с ү вний алчуур
2015-04-26