213 хүн хэзээ гэртээ харих нь тодорхойгүй байна

img

Би Жи Би Жи компани барилгын ажил эхлүүлэхдээ Баянгол дүүргийн 14 дүгээр хороо III хорооллын нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн ард талын 16 дугаар байрны ойролцоох үерийн даланг нураасан нь тус байрны даацын хавтанд суулт өгч эхэлсэн.

 

Иймээс 16 дугаар байрны өрхүүдийг БГД-ийн 12, 14 дүгээр хороонд байрлах 7 зочид буудалд тараан байрлуулсан. Мэргэжлийн байгууллагууд хяналт, дүн шинжилгээг гурван хоногийн дотор хийж, цаашид хэрхэхийг шийднэ. Энэ асуудал олон хүний анхаарлыг татаж байгаа.

 

Байрны оршин суугчдыг тараан байрлуулснаас хойш гурван хоног өнгөрөв. Харин мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг яг одоо нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж байна.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ сарын 22-23-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж, геодезийн хэмжилт хийн дүгнэлт гаргажээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал мэргэжлийн байгууллагын шалгалтын дүнг танилцуулахдаа “16 дугаар байр баруун тийшээ 4 см хазайсан. Гэвч энэ нь Би Жи Би Жи компани барилга барихаар нүх ухснаас болоогүй. Гэхдээ уг хазайлт нь байрны угсралт, ашиглалтын явцын алинд гарсныг тогтоох боломжгүй гэж хэмжилт хийсэн “Асма” компанийн зүгээс мэдэгдсэн” гэж ярилаа.

 

“16 дугаар байр баруун тийшээ 4 см хазайсан. Гэвч энэ нь Би Жи Би Жи компани барилга барихаар нүх ухснаас болоогүй. Гэхдээ уг хазайлт нь байрны угсралт, ашиглалтын явцын алинд гарсныг тогтоох боломжгүй гэж хэмжилт хийсэн “Асма” компанийн зүгээс мэдэгдсэн” гэж ярилаа.

 

Мөн байдал энэ хэвээр байвал 16 дугаар байрны баруун талын хоёр бохирын худагт нөлөөлөл гарч, асуудал үүснэ. Одоогийн байдлаар 5.8 м гүнтэй нүх ухсан. Тийм учраас мэргэжлийн байгууллагаар бэхэлгээ, хүчитгэл заавал хийлгэх ёстой. Үүний дараа 16 дугаар байрны оршин суугчид байрандаа орох боломжтой гэдгийг онцолсон.

 

Би Жи Би Жи компани нь барилгын ажил эхлүүлэхдээ зөвшөөрөгдсөн талбайг хэтрүүлэн нүх ухаж, үерийн далан сүйтгэсэн “хэрэг” тариад байгаа.

Тус компанид газар олгох 6 шийдвэр гарч байжээ. Энэ тухай Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж “Анх 1998 онд нэг удаа, 2008 онд 2 удаа, 2011 онд 1 удаа, 2014 онд 2 удаа шийдвэр гарсан. Анх 200 м.кв газрыг гараашийн зориулалтаар олгох захирамж гарч байсан. 2008 онд өөр хүн 25 гараашийг худалдаж аваад хотын захиргаанд хүсэлт гаргаж, нэр шилжихдээ 3000 м.кв газрыг гарааш үйлчилгээний зориулалтаар ашиглах гэж гарсан. Т.Билэгт даргын үед. Харин 2011 онд гарааш үйлчилгээний газартаа орон сууц барих хүсэлтийг ирүүлээд 3000 м.кв газрынхаа 1000 м.кв-д орон сууцны барилга барих захирамжийг Д.Мөнхбаяр даргын үед гаргаж байсан. Энэ дээрээ зургийн даалгавар аваад зураг төсөл хийлгэж, 12 давхар үйлчилгээтэй, гарааштай барилгын ерөнхий төлөвлөгөөний зураг батлагдан гарч байж. Гэтэл 2014 онд энэ газар дээрээ 18 давхар гарааш, үйчилгээний газартай орон сууцны барилга барих хүсэлт ирүүлсэн. Энэ дээр нь 17.8х60.8 хэмжээтэй барилга барих шийдвэр гарсан” гэж талбайрлав.

 

Улаан шугам алхсны буруу

 

Гэтэл Би Жи Би Жи компани албанаас олгосон газрын хэмжээ буюу барилга барих улаан шугамыг хэтрүүлэн нүх ухаж 16 дугаар байрны иргэдийн аюулгүй орчинд амьдрахад заналхийлээд зогсохгүй, үерийн далан сүйтгэж хотын иргэдийг үерт автахад хүргэжээ.

 

Барилга барих газрыг хэмжээ буюу улаан шугамыг НИТХ-ын журмаар баталсан бөгөөд барилгын компаниуд зөвхөн үүнийг дагаж ажиллаж ёстой. Барилга босох хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэсэн үг. Гэтэл Би Жи Би Жи бүтэн 4 метрээр хэтэрчээ. Барилгын ажлын талбай татахын тулд улаан шугамаас гадагш 1.5-2 метр зайг ашиглах боломж байдаг гэнэ. Уг боломжийг ашиглаж, зай хэтрүүлжээ хэмээн бодъё гэх аваас түүнээс бүхэл бүтэн 2 метрээр хэтрүүлсэн байгааг юу гэх вэ. Ёстой 16 дугаар байрны оршин суугч Д.Буянхишигийн хэлсэнчлэн шунал л байх.

 

Өнөөдрийн хуралд Би Жи Би Жи компанийн менежер н.Ганбат ирсэн. Түүний хэлснээр иргэдийн нүүлгэн шилжүүлэлт болон бусад зардалд нийслэлийн нөөцөөс гарч буй хөрөнгийг, 16 дугаар байрны суурьт хийх бэхэлгээ, хүчитгэл хийх, үерийн даланг сэргээх засварлах зэрэг сэргээх засварлах ажлын бүх хохирлыг компанийн зүгээс төлнө гэсэн. Мөн тэрбээр эхний ээлжинд үерийн далангийн цутгалтыг хийхээр болоод байгааг ярьсан.

 

Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хууль дүрэм зөрчсөн компанийн удирдлагад хандан  уг байгууллагын эрх, зөвшөөрлийг хүчингүй болгох, цаашлаад эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал үүсээд байгааг анхааруулсан юм.

 

Түүнчлэн хууль зөрчсөн компани, хууль зөрчих эрх олгосон этгээдүүдийн шалгах ажиллагаа цагдаагийн байгууллагад хийгдэж буйг ч онцолсон.

 

Түүнчлэн хууль зөрчсөн компани, хууль зөрчих эрх олгосон этгээдүүдийн шалгах ажиллагаа цагдаагийн байгууллагад хийгдэж буйг ч онцолсон.

 

Асуудлыг гурав хоногийн дотор шийдвэрлэнэ гэж байсан. Гэтэл ийм байдалтай байна. Хууль дүрэм зөрчсөн компанийн цаад эзнийг цагдаагийн байгууллага энэ хугацаанд олсонгүй. Бэхэлгээ, хүчитгэл заавал хийх ёстой гэдэг дүгнэлтийг дөрвөн өдрийн дараа танилцуулав. Би Жи Би Жи-гийн менежер хохирлыг барагдуулна гэдэг ам гарсан ч хэзээ гэдэг нь тодорхойгүй. Энэ бүхэн шийдэгдэх хугацаанд гэрээсээ гурван удаагийн солих хувцас, гурав хоногийн хоолтой гарч, зочид буудлын умгар өрөөнд шахалдан, ах дүүгийнхээ гэр чихэлдэн суугаа 16 дугаар байрны 50 өрхийн 213 хүн хаачих вэ.

 

Б.Хүлэг

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Undur. Barilga esreg talruugaa hazaidag um getel hudalaa dugnelt. Yah gej gargasan um bol batuul udahgui ingej helne gazriig zuvshuurliig tsutslahaar bi heregt oroh geed baina gej helne
2015-04-26
Зочин:
MAN-n balag dongoj ehelj bna.gazriin naimaachid.odoo dargiig hardaa.bugd medne dee
2015-04-26
tsolmon:
Nad bairaa nuraaj shine bair ugvnad humuust n davartsin yasan durara
2015-04-25
buruutan:
sain ireed ajigaad uz de ene bairand ergen oroh uneheer ayultai ta nar ireed sain har daa jhn hazaisan bn nurah ayultai dooroos hodiilood uhsan haragdaj bn nurah dohson bn
2015-04-25
zochin:
uul dargaa natur hudaldaani tuviin urd heseg buhleeree iim baldald hurehed oirhon bna.95-r bairni hoid tald barilgin ajil ehelj bna.bid aidastai bna yah ve.
2015-04-25