Монгол Улс 100 мянган хүн тутам дахь элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа тѳдийгүй энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй 8 дахин их байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын мэргэжлийн байгууллагуудын дүгнэж байгаагаар элэгний хорт хавдар, хатуурлын нас баралт улам нэмэгдэх, нас баралт залуужих төлөвтэй байгаа юм.
Тиймээс ЭМСЯ , Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, "ОНОМ" сангаас хамтарч "Эрүүл элэг" хөтөлбөрийг боловсруулжээ. Мөн удахгүй элэгний С вирүсийг эмчлэх эмчилгээний удирдамж батлагдан гарах юм. Ингэснээр архаг С гепатитыг бүрэн эмчилж чадах "Harvoni" эм Монгол Улсад бараг 100 дахин хямд үнээр орж ирэх боломж бүрдэх учиртай.
Тэгвэл МҮЭСТО-нд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн санаачлагаар ЭМСЯ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, "Оном" сан хамтран хэрэгжүүлж буй Эрүүл элэг хөтөлбөрийн "Эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр"-ийг хэрхэн хэрэгжүүлэх талаар олон нийттэй нээлттэй уулзалтууд хийж байна. Энэхүү уулзалтыг энэ сарын 24-26 ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.
П.Наран
Уншиж байна |