Н.Нацагнямд Үндэсний бүтээмжийн шагнал гардуулна

img

09:00 цагт "Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ" сэдэвт олон улсын сургалтын нээлтийн ёслол  Улаанбаатар зочид буудлын "Өргөө" танхимд  болно. Нээлтэнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ЭМСЯ, БОНХАЖЯ, ХЗЯ, ХХААЯ, УУЯ, НЭМҮТөв, АШУҮИС, Канад улсын мэргэжилтнүүд оролцоно.

 

10:30 цагт Төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Хувьцаа эзэмшигчдийн үндэсний ассоциацтой хамтран мэдээлэл хийнэ.

 

11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн хариуцлага" сэдвээр ёс зүй, мөн цалинтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал: Тасганы овоон дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

 

11:00 цагт ШУТИС-ийн төгсөгч, МУ-ын төрийн соёрхолт инженер Н.Нацагнямын олон улсын бүтээмжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн Азийн Бүтээмжийн Байгууллагаас шагнасан "Үндэсний бүтээмжийн шагнал-2015" шагналыг гардуулах ёслол ШУТИС дээр болно.

 

11:00 цагт МҮОНР-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.

 

12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Гал үндэстэн” холбооноос Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

15:00 цагт Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад явуулах аттестатчилалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх хурал БЗД-ийн 12-р хороо, Ботаникийн цэцэрлэгийн урд байрлах Жанжин клубын байранд  болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ENE ZALUUD YAMAR IX SHAGNAL GARDUULDAG YUM BEE !! ZOXIOSON BUTEEL N ERCHIM XUCHNII SALBART YAMAR BODITOI YR DYN GARGAAD EXELSEN TALAAR YU CH BICHIXGUI YUM.
2015-04-27
асуулт:
Энэ хүн яг юу хийсэн юм бол хө. Эрчим хүчиний хүмүүс байвал тайлбарлаад өгөөч. Бүтээсэн зүйл нь үр өгөөжөө өгч байгаа бол 100000 хувь дэмжиж байна.
2015-04-27
ZOCHIN:
ENE ZALUUD YAMAR IX SHAGNAL GARDUULDAG YUM BEE !! ZOXIOSON BUTEEL N ERCHIM XUCHNII SALBART YAMAR BODITOI YR DYN GARGAAD EXELSEN TALAAR YU CH BICHIXGUI YUM. TEGSEN MURTLUU DAXIAD L SHAGNANA, DAXIAD L SHAGNANA… YR DYNG N BICHEECH DEE… ENE NOXOR CH YAMAR DURTAI TERIIG N AVAAD BAIDAG YUM ….
2015-04-27