Обамагийн и-мэйлийг хакерджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хувийн и-мэйл хаягийг хакердсан тухай “New York Times” сонин мэдээллээ. Обамагийн и-мэйлийг оросууд хакердсан байж болзошгүй хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжилсан байна. Хакердсан и-мэйл хаягт Обамагийн хувийн захиа байгаа гэнэ. Хакерууд Ерөнхийлөгчийн “BlackBerry” утсыг хакердаж, мессеж, дуудлага зэргийг нь хянадаг байжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард хакерууд анх удаагаа Цагаан ордны дотоод сүлжээнд нэвтэрч, улсын нууцын зэрэглэлтэй хэд хэдэн материалыг хакердсан юм. Энэхүү үйл явдлын дараа ордны серверийг хэсэг хугацаанд унтрааж, шинэчлэл болон хамгаалалт хийсэн билээ. Харамсалтай нь энэ он гараад Цагаан ордон таван удаа хакеруудын дайралтад өртсөн.
Өнгөрсөн хоёрдугаар сард Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид ордны дотоод сүлжээг хакердаж, өөрсдийнх эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн эрхмүүдийн нэрс болон твиттер, инстаграм зэргийг нь хакердсан бол гуравдугаар сард Оросын хакерууд Ерөнхийлөгчийн тамгийн газрын сүлжээнд нэвтэрч, Обамагийн айлчлалын хөтөлбөр, санхүүгийн мэдээллийг нь хакерджээ.
Тагнуулын төв байгууллагын эх сурвалж “Засгийн газрынхаа тушаалын дагуу оросын хакерууд ордны сүлжээг хакердсан. Хакерууд мэдээлэл хакердаж байхдаа алдаа гаргаж, тоо болон үсэг үлдээсэн. Эдгээр тоо, тэмдгийг Оросын тагнуулын байгууллага ашигладаг” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ