Британи охид хэт даврагч болжээ

Исламын шашинтай Британи охид болох 15 настай Кадиза Султана, 16 настай Амира Абасе, 15 настай Ветхамел нар энэ сарын эхээр сураггүй алга болсон юм. Тэднийг Лондонгийн цагдаа нар Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн хэмээн таамаглаж, интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн билээ. Охид Лондонгоос Турк, Туркээс Сири хүрч, улмаар Иракт хүрсэн хэмээн тагнуулын байгууллагаас мэдэгджээ. Хэсэг хугацаанд сураггүй байсан Британи охид зорьсон газраа очиж, хэт даврагч болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хэт даврагч болсон Кадиза Султана өчигдөр 19.00 цагийн үед фэйсбүүктээ “Амьдрал одоо л эхэлж байна” гэж бичжээ. Мөн хар гивлүүр зүүж, хүйтэн зэвсэг барьсан зургаа фэйсбүүктээ байршуулжээ.
Амира Абасе твиттертээ хэт даврагчдын хоолны зургийг байршуулж “Ямар амттай гэж бодно. Гайхалтай амт. Сайхан” гэж жиргэсэн байна. Харин Ветхамел твиттер, фэйсбүүкийн хаягаа устгаж, шинэ хаягтай болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ