Хүүгээ хэт даврагч болгоно гэв

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин Абу Жрахын эхнэр Ома Жрах энэ амралтын өдөр амаржиж, тэд хүүтэй болжээ. Абу хүүтэй болсныхоо дараа твиттертээ “Исламын ирээдүйн дайчин” гэж жиргээд хүүгийнхээ дэргэд гар буу, тэсрэх бөмбөг тавьсан зургийг нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр мөн “Хэт даврагчдыг багаас нь бэлдэх хэрэгтэй. Бид үр хүүхдээ хүртэл хэт даврагчийн замналаар явуулах болно” гэж жиргэжээ.  

 

НҮБ-ын тооцоолсноор тус бүлэглэлд 5000 гаруй бага насны хүүхэд байдаг гэжээ. Тэдний 200 гаруй нь 0-3 насны хүүхдүүд аж. Хэт даврагчид бага насны хүүхдүүдийг алан хядах ажиллагаанд татан оролцуулж байгаа юм. Өнгөрсөн сард 11 настай хүү Багдадын төвд халдлага үйлдсэн билээ. Иракийн удирдлагууд хэт даврагчдын ашигладаг твиттер, фэйсбүүк, инстаграмыг устгаж, блок хийхийг албаны хүмүүсээс хүссэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Яадаг эсэргүүний үлдэгдэл вэ
2015-04-27