Эх орон шатаж байна

Оюутолгой, Тавантолгойн араас гаслан гансарч, хоёр гурав хуваагдчихаад хэрэлдэж, тэмцэлдэж байх хойгуур Монгол орны ой, хээр тvймрийн улаан галд хуйхлагдаж, эрдэнэт мал сvрэг нь амьдаараа шарагдан нvvрс болж, хот хороогоо тvймэрдvvлсэн малчдын хоолой нь сєєж, нулимс нь ч гарах тэнхэлгvй сєхєрцгєєж байна. Зvvн аймгуудыг хуйхалсан тал хээрийн аймшигт тvймэр Богд хан уул, Тєв аймгийн наагуурх хэдэн амыг нэлэнхvйд нь хамарч, гашуун хар утаа, улангассан улаан гал дvрэлзсээр хоёр, гурав хонолоо.
Єнгєрсєн хагас сайн єдєр Тєв аймгийн Зуунмод хотоос наана 24 км-т байх хусан тєглийг бараадаж барьсан зуслангийн байрнуудын нэгнийх нь эзэн ноднингийн єнжмєл євс шатаахаар гал тавьснаас ой, хээрийн тvймэр дэгдэж багахан хусан тєгєл, дээр нь зуслангийн гурван ч байшин vнс болов.
Мэдээ сонссон даруйдаа яаравчлан гарч Богд уулын хормойн замаар давхисаар цаг гаруйн дараа хvрч очвол Тєв аймгийн Онцгой байдлаас гал унтраах нэг машинтай, тав, зургаан албан хаагчид хvрэлцэн ирж тэр хавийн иргэдтэй хамтран галыг цурманд оруулсан байв.
Харин хvчтэй салхинд эрчлэн дэгдсэн галд яалт ч vгvй зуслангийн гурван байшин, хусан тєглийн талаас нь илvv нь шатаж, тэр хавь нэлэнхvйдээ утаа тортогт идэгдсэн байв.
Бидний хувьд гvний хутгаас уулын энгэр рvv ус зєєх хvндхэн ажлыг голчлон гvйцэтгэсэн бєгєєд Тєв аймгийн Онцгой байдлын албан хаагчид 15-20 литрийн багтаамжтай шvршигч vvрэн уулын энгэр бэлээр улаанаар эргэлдэх хусан тєглийн галыг чадан ядан унтрааж байхыг харахад тэдний техник хэрэгсэл vнэхээр хангалтгvй санагдсан юм. Гал унтраах зориулалттай ганц машиных нь ус шvрших хоолой нь богинодохын хажуугаар тун ч удалгvй ус нь дуусч, гvний хутаг руу байн байн давхисаар байлаа. Гал унтраагчдад ядаж л зориулалтын бээлий, гутал, хувцас ємссєн албан хаагч харагдсангvй.
Хаа очиж тэдгээр зуслангийн байшингийн эзэд таньж мэдэх хvмvvс рvvгээ яаралтай хэл хvргэсний vр дvнд 40-50 хvн цугларч, яаралтай тэмцсэний хvчинд ямар ч гэсэн дээрх тvймрийг уул давуулан алдчихалгvй унтрааж чадсан юм.
Ядарч, хєє тортогт баригдсан ч тvймрийг унтрааж чадсан биднийг 17 цаг єнгєрvvлээд гэр рvvгээ буцаж явахад Богд уулын Жаргалантын аманд гарсан тvймэр ёстой л жинхэнэ улаанаараа эргэлдэж, суунагласан бараан утаа тэнгэрт хєєрсєн байлаа. Яармагийн замаар давхиж явахдаа харсаар байхад Жаргалантын амны тvймэр цаад уул руугаа давсан нь тодорхой харагдаж байсан. Бодвол Нvхтийн ам тvймэрт єртсєн болов уу.
Ийнхvv Монгол эх орон маань шатаж байна. Онцгой байдлын албан хаагчид тvр бvхэнд дайчлагдан улаан галтай нvцгэн гараараа шахуу тэмцэлдэн ялж, ялагдаж л явна. Онцгой байдлын vе vеийн дарга нар “Техник хэрэгслээ жигтэйхэн сайжруулж, дэлхийн жишигт ойртуулсаар байна” гэж бараг л орой бvр телевизийн дэлгэцээр малилзаж харагддаг. Гэтэл vнэн хэрэгтээ тvймрийн улаан гал, салхи шуурга, бороо, цастай хамгийн тvрvvнд учирч, эх орноо хамгаалан тэмцэлдэж явдаг Онцгой байдлын албан хаагчдад тvймрийн vед ємсєх зориулалтын бээлий, малгай, гутал, хувцас хэрэглэл vнэхээр хангалтгvй байдгийг єнгєрсєн хагас сайнд Тєв аймгийн наана бяцхан хусан тєглийн галыг унтраалцах vеэр нvдээрээ харж, гараараа тэмтэрлээ.
Гал унтраах нисэх онгоц, нисдэг тэрэг гэхээ болъё. Зvгээр л Онцгой байдлын хэдэн албан хаагчаа зориулалтын хувцас, хэрэглэлээр эхний ээлжинд хангачих л даа, Шадар сайд аа. Тэгэхгvй бол эх орон, бидний Монголын ой, хээр тvймэрт хуйхлагдаж, шатаж хувхайраад дуусах нь ээ.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ