Абег мөрдөж байсан этгээд баригджээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн ажлын өрөөний дээвэр дээрээс үл мэдэгдэх нисгэгчгүй онгоцыг өнгөрсөн долоо хоногт албаныхан олж, хураан авсан билээ. Тус онгоцонд байршил илрүүлэгч, дуу хураагуур, зургийн аппарат зэргийг суурилуулсан байсан бол мөрдлөгийн явцад тус онгоцонд Фукушимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхит бодистой элс хийсэн байсныг тогтоожээ. Нисгэгчгүй онгоц Ерөнхий сайдыг алхам тутмыг хянаж байсан юм. Токиогийн цагдаа нар тус нисгэгчгүй онгоцны эзнийг олж, баривчилсан тухай “RT.com” мэдээллээ.
Баригдсан эр амралтын өдөр өөрөө хэргээ хүлээн Токиогийн цагдаагийн газар очжээ. Тэрбээр Фукушимагийн атомын цахилгаан станц Японы ард түмэнд хэрхэн аюул учруулж буйг эрх баригчдад ойлгуулахын тулд нисгэгчгүй онгоц ашигласан гэжээ. Цагдаа нар баригдсан этгээдийг 40 настай. Тодорхой эрхэлсэн ажилгүй хэмээн мэдэгдэж, нэр болон гадаад төрхийг нь илчлэхээс татгалзсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ