Б.Цэвээндаш: Бидний төлөө санаа зовж байсан та бүхнээсээ уучлал хүсье

Балбад газар хөдөлж, түүний улмаас олон хүн амиа алдсан харамсалтай мэдээлэл бий.
Тэгвэл Монголоос явсан хоёр уулчин маань эсэн мэнд байгаа талаар "Эрүүл монгол хүн" клубын уулчин Б.Цэвээндаш өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
"Сайн байна уу. Монголчуудаа Эврейстийн бааз лагераас мэндчилж байна. Бид 6400 метрийн өндөрт гурав хонолоо. Маш хүчтэй газар хөдлөлт их бага хэмжээгээр гурван удаа мэдрэгдлээ. Бидний байгаа газар маш их дуу чимээтэй, бид сандраад бүгд гадаа гараад зогссон. Харин аюул хажуугаар өнгөрлөө. Бидний төлөө санаа зовж байсан та бүхнээсээ уучлал хүсье. Одоо бүх юм сайн байгаа. Гүрээ ах уулнаас бууж ирээгүй байна. Одоо ингэсгээд ороод ирэх болов уу" хэмээн бичжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ