Хуурамч утсыг буцааж иргэнийг хохиролгүй болгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд хэрэглэгчдээс үүрэн холбооны оператор компаниуд, ялангуяа гар утастай холбоотой гомдлууд олноо ирдэг аж.
Тухайлбал иргэн Н, Ж нар нь Тэди төвөөс худалдан авсан 2 ширхэг Galaxy Note утас нь оргинал утас биш байна гэсэн гомдлыг гаргасны дагуу тус төвийн үйлчилгээний менежертэй холбогдож иргэний гомдлыг барагдуулжээ. Уг утсыг худалдан авсан иргэний баталгааны хугацаа дуусаагүй байсан тул гар утас хэрэглэсэн хугацааны шимтгэлийг хасч утасны үнэ болох 510 мянган төгрөгийг хэрэглэгчдэд буцаан олгуулсан байна. Харин иргэн Ж-ийн худалдан авсан утсыг хэрэглэгчийн хүсэлтээр өөр загварын гар утсаар солиулжээ.
Мөн тус төвөөс Galaxy Grand Prime гар утас худалдан авсан иргэн Т-ийн утасны дэлгэцний мэдрэгч ажиллахгүй байна гэсэн гомдлын дагуу хэрэглэгчийн хүсэлтээр гар утас хэрэглэсэн хугацааны шимтгэлийг хасч гар утасны үнэ болох 320 мянган төгрөгийг хэрэглэгчид буцаан олгуулжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ