Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй уулзав
2015-04-27

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар өнгөрөгч баасан гарагт Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан байна. Уулзалтад оролцогчид энэ салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудаа танилцуулжээ.

 

Тухайлбал: Эмнэлгийн санхүүжилт шийдэгддэггүйн улмаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм тариа, стандартад нийцсэн тоног төхөөрөмж хангалтгүй байгаа. Энэ нь иргэдэд бүрэн дүүрэн үйлчилгээ үзүүлэхэд сөргөөр нөлөөлж байна.

 

Өрхийн эмнэлгүүд автомашингүйн улмаас яаралтай тусламж хүссэн иргэдэд хүрч үйлчилж чаддаггүй зэрэг бэрхшээлүүд олон жил үргэлжилж байгааг хэлсэн байна. Мөн дүүргийн өрхийн эмнэлэг, цагдаа, хороо гурав нэг байранд үйл ажиллагаагаа явуулдаг нь эрүүл мэнд, ахуйн соёл  гээд аль ч талаараа буруу зүйл гэдгийг эмнэлгийн удирдлагууд хэлсэн.

 

Нийслэлийн хэмжээнд бие даасан халаалттай хоёр эмнэлэг байдгийн нэг нь тус дүүргийн нэгдсэн эмнэлэг бөгөөд эмнэлгийн дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг тус дус дүүрэгт 125 хүүхдийн клиник сувилал байдаг.  Жингийн алдагдалд орсон, сульдсан хүүхдүүдийг эмчилдэг тус сувилал нь хүчин чадлаасаа 30-40 хүүхэд илүү хүлээж авч, ачаалалтай  ажиллаж байгаа аж.

 

1956 онд ашиглалтад орсон уг барилга өнөөдрийг хүртэл нэг ч удаа бүрэн засварт ороогүй юм байна. УИХ-ын гишүүд дээрх асуудлуудыг холбогдох газар, байгууллагуудад нь уламжилж шийдвэрлэж өгөхөө мэдэгдсэн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин