Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын оюутны холбоо, Сурагчдын холбоо, нийслэлийн Боловсролын газар хамтран оюутан сурагчдад хандаж төгсөлтийн хонхны баярыг "Эрдмийн баяр" болгон тэмдэглэн өнгөрүүлэх талаар "Уриалга" гаргаж, хэвлэлийн бага хурал хийв.
Их, дээд, дунд сургууль, коллежийн хонхны баярыг гэмт хэрэг зөрчилгүй, архи согтууруулах ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргасан юм. Иймээс төгсөгчид, сургуулийн удирдлагууд энэ чиглэлээр анхаарч ажиллах, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг анхаарууллаа.
Нийслэлийн хотын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд ЕБС-ийн 213 сургуулийн нийт 26102 сурагч, 94 их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 22000 орчим оюутан төгсөнө гэсэн судалгааг Монголын оюутны холбоо болон Нийслэлийн Боловсролын газраас гаргасан байна.
Б.Хүлэг
Уншиж байна |