Энэ амралтын өдөр Балба улсын нийслэл Катманду болон Похаро хотноо 7.8 магниутын газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн улмаас 4000 хүн амиа алдаж, 2900 хүн гэмтэж, 200 гаруй хүн сураггүй алга болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хятад, АНУ, Их Британи, Герман, Австралийн 40 гаруй иргэн сураггүй алга болжээ. Балба улсын Онцгой байдлын яам амиа алдсан иргэдийн тоо дахин нэмэгдэх хандлагатай байгаа. “Гэнэтийн газар хөдлөлтийн үеэр Катманду хотын ихэнх барилга байгууламж нурсан. Аврагчид болон сайн дурынхан гамшигийн бүсэд ажиллаж, иргэдийг хайж байгаа” гэж мэдэгджээ.
Хятад болон Энэтхэг 1000 аврагчаа Катманду хот руу илгээсэн байна. НҮБ, Похаро хот руу нэг сая ам.долларын хүнсний тусламж илгээжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |