ОУХМ Д.Болдбаатар дэд байрт шалгарчээ

img

ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, Монголын автоматеруудын холбоо, Тусгай албадын ахмадын холбоо, Монголын автомашин мотоциклын холбоо хамтран "S.W.A.T. Master cross-2015" уралдааныг зохион байгуулжээ.

 

Тэмцээний тэргүүн байранд Хаан, Шинэ барилга, Speed AMKлубын тамирчин, спортын мастер Л.Ариунболд, дэд байранд Доктор авто сүлжээ компаны тамирчин, ОУХМастер Д.Болдбаатар шалгарчээ. Харин гутгаар байранд Эвт ХХК-ийн тамирчин, спортын дэд мастер Д.Мөнх-Оргил, IV байранд Их Хөгөнө ХХК-ийн тамирчин, спортын мастер Б.Дашдаваа, V байрыг Бумба Алмаз, Батжандаг ХХК-ийн тамирчин, спортын мастер н.Батбаатар эзэлсэн байна.


2006 оноос хойш уламжлал болон зохиогдож байгаа энэхүү тэмцээнд нийтдээ 56 тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорив.

 

Б.Хүлэг


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ