Тавантолгойн хувьцааг иргэдийн нэр дээр бүртгэж эхэллээ

Засгийн газрын 151 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаагаа Засгийн газарт худалдахаар хүсэлт гаргасан иргэдийн хувьцааг нь буцаан олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл хувьцааг иргэдийн нэр дээр бүртгэх ажил өнөөдөр эхэлж байна. Уг ажлыг “ҮЦТТТХТ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 3-5 хоногт багтаан дуусгах юм байна. Уг бүртгэлд хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргасан ч төлбөр аваагүй, хувь хишиг хүртээгүй иргэд хамрагдах юм.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшдэг эсэхээ https://net.schcd.mn/registration/default.jsp линкээр орж шалгана уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ