Физикийн багш “ИСИС”-ийн тэргүүн боллоо

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүнээр 2013 оноос хойш ажилласан Бакар аль Багдади энэ сарын дундуур холбоотон орнуудын агаарын цохилтод өртөж, улмаар хүндээр шархтсан юм. Тэрээр энэ амралтын өдөр Ракка хотноо таалал төгсч, “ИСИС” бүлэглэл шинэ тэргүүнээ сонгосон тухай “www.aljazeera.com” мэдээллээ.  Шинэ тэргүүнээр Абу Аля аль-Афри гэж нэршсэн Абдуррахман Мустаф Аль Шейхлар гэгч тодорсон тухай “www.centrasia.ru” уламжлав.

 

Багдади амиа алдсан гэх мэдээллийг Иракийн Засгийн газрын зөвлөх доктор Хишам аль-Хашими баталсан байна. Тэрбээр “ИСИС” бүлэглэлийг Абдуррахман Мустафа Аль Шейхлар удирдах болно. Өмнө нь “Аль Кайди” бүлэглэлийн дайчин байсан. Тус бүлэглэлд элсэхээсээ өмнө физикийн багшаар ажилладаг байсан” гэжээ.

 

Шинэ тэргүүн ойролцоогоор 35 настай гэж тагнуулууд мэдээлэв. Тэрбээр нүүрнийхээ нэг хэсэгт мэнгэтэй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ