Бэхэлчихвэл гэртээ харина

img

Байрнаасаа “хөөгдсөн” оршин суугчид зочид буудалд, ах дүүгийндээ хоног төөрүүлээд зургаан өдөр болов.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 хороо, гуравдугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрыг битүүмжилж, цагдаагийн алба хаагчид манаад мөн хугацааг өнгөрөөж байна.


Оршин суугчид гурван ээлжийн хувцас, гурав хоногийн хүнстэй гэрээсээ гарсан. Тэгвэл өнгөрөгч ням гаригт тэднийг хуваарийн дагуу гэрт нь оруулж солих хувцас болон бусад хэрэгцээтэй зүйлээ авах, гэр орных нь бүрэн бүтэн байдлыг харуулах ажлыг зохион байгуулаад, орон сууцыг дахин битүүмжилжээ.

 

Тэгвэл өнгөрөгч ням гаригт тэднийг хуваарийн дагуу гэрт нь оруулж солих хувцас болон бусад хэрэгцээтэй зүйлээ авах, гэр орных нь бүрэн бүтэн байдлыг харуулах ажлыг зохион байгуулаад, орон сууцыг дахин битүүмжилжээ.

 

Би Жи Би Жи компанийн зүгээс хүчитгэл, бэхэлгээ хийсний дараа иргэд гэртээ орох эрхтэй болно. Оршин суугчдын зочид буудлын үнэ болон бусад холбогдох зардлыг нийслэлийн нөөц хөрөнгөөс гаргаад явж байгаа. Одоогийн байдлаар 20 орчим сая төгрөгийн зардал гараад байна гэж Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо ярилаа.  

 

16 дугаар байрны хажууд барилгын ажил эхлүүлсэн Би Жи Би Жи компани зөвшөөрсөн газрын хэмжээнээс хэтрүүлэн нүх ухаж, үерийн даланг нурааснаас тус байрын оршин суугчид болзошгүй аюулд өртөх нөхцөл үүсээд байгаа юм. Тиймээс иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг ханган, байрнаас яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссоос гаргаж хэрэгжүүлсэн.

 

Хүчитгэл, бэхэлгээний ажил энэ 7 хоногт эхэлнэ

 

Би Жи Би Жи компани үерийн даланг нурааж, нүх ухснаас 16 дугаар байр зүүн тийшээ хазайсан гэх таамгийг дэвшүүлж байсан. Гэтэл Мэргэжлийн байгууллагын шалгалтаар үүнээс болж 16 дугаар байр зүүн тийшээ хазайгаагүй. Харин баруун тийшээ 4 см хазайлт үүссэн. Гэхдээ энэ нь барилгын ажлын эхлүүлж нүх ухснаас болоогүй гэдгийг мэдээлсэн.

 

Түүнчлэн байдал энэ хэвээр байвал 16 дугаар байрны баруун талын хоёр бохирын худагт нөлөөлөл гарч, асуудал үүснэ. Одоогийн байдлаар 5.8 м гүнтэй нүх ухсан. Тийм учраас мэргэжлийн байгууллагаар бэхэлгээ, хүчитгэл заавал хийлгэх ёстой. Үүний дараа 16 дугаар байрны оршин суугчид байрандаа орох боломжтой гэдгийг МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал онцолсон.

 

Ямартай ч хүчитгэл, бэхэлгээний ажлыг энэ долоо хоногт багтаан эхлүүлэхээр болжээ. Зураг төслийн дагуу хийгдэх уг ажил ямар хугацаанд өрнөж, хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй гэнэ. Тэр хүртэл оршин суугчид зочид буудалд, айлын хажууд “хэрмэл” мэт амьдарна.

 

Нийслэлээс зургаан удаа газар олгох захирамж гаргуулж, БХБЯ-наас 18 давхар барилга барих зөвшөөрөл авч, хуулийн дагуу олгосон газрын хэмжээг хэтрүүлэн иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, үерийн даланг сүйтгэсэн, аливаа асуудалд менежер н.Ганбат гэгчийг өмнөө барьсан “том толгойтой” эзнийг хэн болох нь тодорхой бус байгаа.

 

Гэхдээ асуудал үүсгэсэн компанийн захирлыг олж тогтоох ажлыг БГД-ийн цагдаагийн I хэлтэст  зохион байгуулж байгаа юм. Энэ тухай тус хэлтсийн мөрдөн байцаагчаас тодруулахад Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн дүгнэлтийг аваад прокурорт танилцуулж байна. Үүний дараа ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь шийдэгдэнэ гэдэг хариулт өгсөн.

Мөн хууль зөрчсөн компани, хууль зөрчих эрх олгосон этгээдүүдийн шалгах ажиллагаа цагдаагийн байгууллагад хийгдэж буй.

 

Б.Хүлэг

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

999:
tomchuud ingejil khariutslagaas multarch ard tumen hokhirdog sh dee...nerteigeer ni ugaasaa baishin ni khazgai bjee gechikhmeer yum daa ...ezniig ni olno ch gekh shig ...tsagdaa tsagdaagiinkhniigaa olloo yu ...tsagdaagiinkhan bugd ezniig ni medjil bgaa sh dee...gol ni khariutslagaas zugeer sugaluulchikh geed l ...jiriin maniig bol shorond ni ali hediin hiisen bgaa sh dee...barilga bariulakh mungutei hahuuli uguh mungutei kompani khariutslga uureh blohooroo ulaan zoosgui bolchikhdog...manaikhan muusain hujaa geed l bdag hujaa nariin khariutslaga tootsdog idsen uusan ni ilervel tsaatsaar avdag tomchuudaa. bukh hurungiig ni huraadag mekhanizmiig kheregjuulmeer yumdaa...Tsegvel mongold barag hun uldekhgui bkhdaa...
2015-04-29
Оршин суугч:
Сууринаас нь доош ухахаар тэр байшин хөрстэйгээ хамт гулгаад баруун тийшээ 4 см хазайлт үүснэ биз дээ. Ухсан тал руугаа унана гэж бодоод байгаа юмуу. Яахаараа барилгын ажлын эхлүүлж нүх ухснаас болоогүй байдаг билээ. Одоо даруйхан ухсан нүхийг бетоноор цутгаж дүүргэхгүй мэргэжлийн байгууллагаар бэхэлгээ, хүчитгэл хийлгэх гэсээр байтал наад байшин чинь уналаа
2015-04-28
tom_gar:
tom motortoi bgbg yumaa, jiriin irged ingesen bol ch balarsaan,
2015-04-28
Zochin:
Tsaad ezdiig ni olood changa shiitgej chadval. Sahij iim asuudal gardaggui um
2015-04-28