Ослын улмаас 2 настай хүүхэд энджээ

Сүхбаатар дүүргийн нутаг Зуслангийн ам, Бэлхийн 54 дүгээр гудамжинд Г-ийн жолоодож явсан Nissan Terrano маркийн авто машин онхолдож 5 хүн гэмтэж зорчигч 2 настай эмэгтэй А нас баржээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Мөн өнгөрөгч хоногт зам тээврийн осолд 7 хүүхэд өртснөөс сургуулийн насны 4, сургуулийн өмнөх насны 3 хүүхэд байжээ. Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байгаа юм.
Иймд эцэг, эхчүүдийг хүүхдээ сургуулийн замд ганцааранг нь явуулахгүй байх. Тээврийн хэрэгслээр хүүхэдтэйгээ хамт зорчиж явахдаа хүүхдийн аюулгүй байдлыг сахин хамгаалахыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ