Кери нөхөртэйгээ эргэн нийлэхгүй

img

Дуучин Мэрия Кери нөхөр Ник Каннонтой эргэн нийлэхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр твиттертээ “Ник чи ялагдсан. Бид өнөөдрөөс танихгүй хүмүүс. Аз жаргал хүсье. Аль болох надтай тааралдахгүйг хичээгээрэй” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Кери салах өргөдлөө Лос Анжелесийн шүүхэд өгч, хүүхдүүдийнхээ асран хамгаалах эрхийн төлөө шүүхдэлцэх болно гэдгээ Никийн агентлагт мэдэгдсэн байна.  Тэд Монре, Монокка гэх хоёр хүүхэдтэй билээ. Энэ оны эхээр хөтлөгч залуу эхнэрээ сэтгэцийн өөрчлөлтэй хэмээн мэдэгдсэн юм. Ник өнгөрсөн сар эхнэртэйгээ эргэн нийлэх хүсэлтэй байгаагаа “CNN” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурдаж, Кериг сэтгэцийн өвчтэй гэж хэлсэндээ уучлалт гуйжээ. Ярилцлагын дараа Никийн гэр бүл эргэн нийлсэн ч удалгүй салжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ