Увс аймагт түймэр гарчээ

img

Онцгой байдлын ерөнхий газраас авсан сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар Хэнтий, Дорнод, Хөвсгөл Увс аймгийн нутагт түймрийн гал асаж байгаа аж. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлага 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авчээ.



Уг түймэр нь тус аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархсан байна. Улмаарх Хэнтий аймгийн Дадал сумаар дамжин Норовлин сумын нутаг "Эмгэнт" гэдэг газрын түймэр цурмаас алдагдаж тус сумын Онон багийн “Баруун зүүн Хавчуу”, ‘Бэрхийн-Ам", “Улаан-Өндрийн даваа”-нд тархан асч байна.

 


“Шивэртийн” даваанаас “Онон” гол хүртэл 33 км газар цурав татан, нийт 108 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг “Дархинт" гэдэг газар тархан шатсан түймэр энэ сарын 25-ны өдөр цурмаас алдагдаж, тус сумын Эрээн багийн төвөөр дамжин шатсаныг нийт 333 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж буй юм байна.

 


Түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулсан, хойд хэсэг нь асч байгаа аж. “Үйсэнгийн зоо”, “Шинэстэй”, “Битүү”, Эрээн давааны араар "Хүрэл тохой", “Дарьхинтын адаг” гэдэг газар нутагладаг 8 айлыг түймрээс гарган цурав тавьжээ. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр 2015.04.19-ний өдөр орж ирсэн, тус сумын Заяат багийн нутаг "Хайчийн гол” гэдэг газар тархан шатсаныг нийт 61 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, энэ сарын 25-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулсан байна.

 


Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Их-Өл" гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 18:25 цагт хүлээн авчээ. Нийт 30 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр, Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг “Мөстийн-Эхэн” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч, нийт 47 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байгаа аж.



Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04:27-ны өдрийн 23:02 цагт хүлээн авч нийт 21 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус унтраахаар ажиллаж байгаа аж.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
gadnihan gal taviad bainaa daa terror!!!
2015-04-29
zochin:
busad ni dandaa halh buriad barga gal uu ertnees haash tuuhendee olon udaa gal aldaj baisan daa
2015-04-28
Зочин:
Энэ лав Увс гал байх аа
2015-04-28